2027 онд ОХУ-Баруун Хятадыг холбосон дөрвөн эгнээ авто зам баригдана
“Европ-Баруун Хятад” тээврийн коридорыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тольятти хотыг тойрсон авто зам энэ онд багтан баригдаж дуусна.
Баруун Хятад руу гарах дөрвөн эгнээ иж бүрэн авто зам 2027 онд бий болно гэж Оросын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин сэтгүүлчдэд мэдээллээ.
Түүний ярьснаар, “Европ-Баруун Хятад” тээврийн коридорыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тольятти хотыг тойрсон авто зам энэ онд багтан баригдаж дуусах бөгөөд маршрут нь Канаш, Тольятти, Самараас цааш Оренбург болон Казахстантай залгаа хил хүртэл үргэлжлэх юм байна.
“Одоогоор бид ачаалал ихтэй хэсгүүдэд замын эгнээг хоёроос дөрөв болгож өргөтгөх, хилийн боомтуудыг өргөжүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Казахстаны түншүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар тэд хэдэн оноос маршрутын өөрийн талыг өргөтгөх тухайд тохиролцсон” гэж Ерөнхий сайдын орлогч ярьсан байна.
Казахстаны нутгаас Баруун Хятад руу гарах зам Кызылорда хот хүртэл дөрвөн эгнээ бөгөөд тухайн замыг цааш Орос, Казахстаны хилийн дагуу сунгах ажлыг 2025-2027 онд хийж дуусгахаар төлөвлөж байгаа гэдгийг тэр мөн тодруулсан байна.
“Манай зүгээс 2027 оноос өмнө өөрийн хилийн боомт хүртэлх замыг дөрвөн эгнээ болгож өргөжүүлэх зорилт тавьж байна. Тус авто замыг барьж дуусгаснаар бид Баруун Хятад руу гарах бүрэн цогц гарцтай болох юм” гэж Хуснуллин тэмдэглэлээ.
В сюжете: РоссияКитайКазахстантрассаавтомагистраль