Монголд дахь бизнес форумд оролцсон оросын иргэд дараагийн форумыг ОХУ-д хийх санал гаргажээ
Форумаар Монгол улсын баруун бүс нутгуудад хил орчмын аялал жуулчлал, тээвэр логистик болон ХАА хөгжүүлэх асуудлыг мөн хэлэлцсэнийг Увс аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Монгол улсын баруун бүс нутгуудын бизнес-форумд оролцсон ОХУ-ын иргэд дараагийн ийм арга хэмжээг ОХУ-д зохион байгуулах санал гаргажээ. Увс аймгийн ЗДТГ-аас энэ тухай мэдээлсэн байна.
"Манай Увс аймаг баруун бүсийн Завхан, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчдийг хүлээж авлаа. ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг эдгээр аймгаас бизнесийн 60 гаруй төлөөлөгчид ирснээс гадна Бүгд Найрамдах Тува улсын оролцогчид мөн олонх нь байсан юм. Оросын талаас оролцогчид дараагийн ийм форумыг ОХУ-д зохион байгуулах санал гаргасан” гэж тус мэдээлэлд дурьдсан байна.
Мэдээллээс үзвэл, форумын явцад хил орчмын аялал жуулчлал болон Монгол улсын баруун аймгуудад тээвэр логистик, ХАА хөгжүүлэх талаар асуудлууд хэлцэгджээ. Эдгээр аймгийн нутгаар Новосибирск хотоос хятадын Өрөмч хот хүртэлх Орос болон Хятадын хоорондох 4,5 мянга гаруй км урттай ачаа тээврийн коридор дамжин өнгөрдөг. ОХУ, БНХАУ-тай хил залгаа Ховд, Баян-Өлгий аймгуудад 745 км урт “АН-4” авто зам 2022 оны намар ашиглалтад орсноор уг коридорын монголын хэсгийн барилгын ажил дууссан юм. Энэ шинэ маршрут бий болсоноор Орос, Хятадын хоорондох ачаа тээврийн зам 200 км-ээр дөт болжээ. Тус авто замыг ажилд оруулахын тулд Алтайн Бүгд найрамдах улстай залгаа Монголын хил дээрх “Цагаан нуур” боомт, мөн эндэх эдийн засгийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулсан байна. ОХУ-аас баруун аймгууд руу импортолдог нефть бүтээгдэхүүний 60 хувь, хүнсний бүтээгдэхүүний 25 хувь, малын холимог тэжээлийн 15 хувийг энэ боомтоор оруулдаг байна.
Туватай залгаа “Боршоо-Хандгайт” боомтуудыг шинэчлэх ажил мөн энэ 2024 онд дуусна. Удаах "Арц-Сурь - Цаган-Толгой"-н боомтын ажил, шинэчлэлийн ерөнхий төлөвлөгөөний шатандаа байна. Монгол улсын эрх баригчид хилийн боомтуудаар нэвтрүүлэх ачаа болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх замаар улсынхаа экспортын хэмжээг 2022-2024 онд 17 тэрбум ам.долларт хүргэж өсгөхийг зорьж байна.
В сюжете: Монголияроссиябизнесбизнес-форумфорум