Байгаль нуурын аяллыг монголчууд улам сонирхож байна
Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд А.Евсиков аялал жуулчлалын хөгжлийн талаар ярилаа.
Манай хоёр улсын хооронд визгүй зорчих журам нэвтэрсэний 10 жилийн ойг бид жуулчдын урсгал өссөн үзүүлэлттэйгээр тэмдэглэж байна. Хоёр талын хоорондох нийт аяллын 97 гаруй хувь нь виз бүрдүүлэх шаардлагагүйгээр явагдаж байна. Гучаас дээш хоног зорчих нөхцөлд зөвхөн виз шаардагдах юм.
«Монгол улсад зорчсон оросын иргэдийн тоо 2022 онд 150 мянгаас давж, 2023 онд 200 мянгаас давж нь тоо чанарын үсрэнгүй ахиц гарсан юм. Оросын хилийн албадын мэдээгээр, Монголын талаас энэ урсгал мөн ойролцоо түвшинд байгаа бөгөөд Орос руу зорчсон монгол иргэдийн тоо 2022 онд 170 мянга байсан бол, өнгөрсөн онд бараг хоёр дахин нэмэгджээ. Тэдний дийлэнх хувь нь ажил хэргийн зэрэг зорилгоор хил орчмын бүс нутгууд руу зорчиж байгаа тул бүс нутаг хоорондын түвшинд үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа эрчимжихэд дөхөм үзүүлж байна. Мөн Байгаль нуурын аялал ихээхэн нэр хүндтэй байна” гэж Алексей Евсиков мэдээллээ.
Мөн оросын иргэд одооноос Эрхүү, Красноярск, Улаан-Үд хотуудаас шууд нислэгээр Улаанбаатарт очих боломжтой болсоныг тэр ярьсан юм.
«Гэвч одоогоор эдгээр нислэгийн тоо цөөн, онгоцнууд жижиг, цагийн хуваарь төдийлөн эвтэй биш байна. Москва, Улаанбаатарын хоорондох агаарын харилцааг сэргээх асуудлыг мөн шийдэх цаг нь болсон. Жишээ нь, Новосибирск хотод түр буудаллах байдлаар шийдэж болох юм. Үүний дүнд Монгол улс Оросын европын хэсгийн оршин суугчдад “нээлттэй” болох юм. Улаанбаатарын нисэх буудал тэдний хувьд ч бас дамжин өнгөрөх тухтай зөрлөг болох боломжтой. Жишээ нь, саявтар Монголын нийслэлээс БНСУ руу үйлдэх нислэгийн тоог долоо хоногт 15-24 болгож нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Хэрвээ Тайланд, Вьетнам, Япон улс руу бас тогтмол нислэгүүд бий” , - гэж Евсиков тодотгов.
Харин ихээхэн сурталчлагдаж байсан орос-монгол-хятадын аялал жуулчлалын “Их цайны зам” маршрутын тухайд ажил хэрэг төдийлөн ахиагүй байгааг Алексей Евсиков хэлсэн байна.