Буриадад зуны дээлтэй флэшмоб болно
Үндэсний хувцастай флэшмоб хийх санаачилгыг анх Буряад театрын уран сайхны удирдагч Олег Юмов гаргасан юм.
Буриадад дээлтэй флэшмоб анх удаа 2024 оны 2 дугаар сарын 3-нд, Цагаан сарын баярын өмнө болж оролцогчид төдийгүй үзэгч олон, хотын иргэд, гадны зочид гийчдийн сонирхлыг ер бусын ихээр татсан юм. Тэр өдөр ахмад настнууд болон өсвөр залуу үеийн төлөөлөл болсон Улаан-Үдчүүд өвлийн уламжлалт болон орчин үеийн хэв донж оруулж өөрчилсөн үндэсний дээд хувцсаа өмсөн ирж Зөвлөлүүдийн талбайгаас Хувьсгалчдын талбай хүртэл жагсаалаар явсан юм.
«Хүмүүс маш их оролцож, бас маш өндөр үнэлсэн энэ дээлтэй флэшмобыг бид энэ жил дахин, тэхдээ зуны хувилбараар хийх хүсэлтэй байна, - гэж Буриадын соёлын сайд Соёлма Дагаева энэ арга хэмжээ анх бий болсон түүхийг сөхөн ярилаа.
“Өвлийн дээлтэй наадмын цар хүрээг харгалзсаны үндсэн дээр Хоц Намсараевын нэрэмжит Буриадын драмын эрдмийн театр ирэх 6 дугаар сарын 12-нд болох Оросын өдрөөр тус наадмын зуны хувилбарыг зохион байгуулахаар болсон. Зуны дэлгэр цаг болсон тул улам олон хүн бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна”, - гэж Буряад театрын уран сайхны удирдаач, дээлтэй наадмын санаачлагч Олег Юмов ярив. Тэрчлэн загварлаг үндэсний хувцсууд худалдаалдаг үндэсний хувцас урлаачидтай хэлэлцээ хийж байгаа тул, хэд хэдэн коллекц үзүүлэх болно.
Зуны дээлтэй наадамд бүх насны, маш олон янзын дээлтэй, тэр дундаа буриадын бусад омог угсаатнаас ялгаатай хэв маягаар урласан, бас үндэсний шинж агуулсан боловч загварлаг, орчин үеийн, залуулаг дээлтэй хүмүүс хүрэлцэн ирнэ гэж бид итгэж байна.
Тухайлбал, бид дээлтэй флэшмоб явуулах өдрөөрөө 6 дугаар сарын 12-ны Оросын өдрийг сонгосон тул бусад улс үндэстний хүмүүст энэ өдөр өөр өөрсдийн үндэсний хувцастай жагсаалд оролцох уриалга дэвшүүлж байна. Буриад улс мөн л олон үндэстний улс шүү дээ.”
“Тэгээд ч заавал үндэсний хувцас гэлтгүй, бас соёлтой загварлаг байсан ч болно” гэж Соёлма Дагаева ярьж байна.
2024 оны хоёрдугаар сард болсон Өвлийн Дээлтэй флэшмобд, янз бүрмйн мэдээгээр, 400-500 хүн оролцжээ. Харин зуныхд нь оролцогчдын тоо улам нэмэгдэнэ гэж Буряад театрынхан үзэж байна. Тэрчлэн энэ өнгө жавхаалаг, хөгжилтэй жагсаалд Буриадын соёлын сайд болон хэвлэл мэдээллийн нүүр царай болсон хүмүүс нэгдэх төлөвтэй байна. Мөн уламжлалын дагуу Буряад театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцогчдод зориулж цомхон концерт тоглох юм байна.
“Флэшмобын дараа манай Буряад таетрын уран бүтээлчид концертын тоглоно. Энэ удаагийн концертын хөтөлбөр илүү өргөжиж, багадаа хоёр цаг үргэлжлэхээр байгаа”, - гэж энэ зохион байгуулагч нь наадмынхаа нарийн ширийнээс хуваалцав.
“Дээлтэй флэшмоб зохион явуулах Буряад театрын санаачилга манай хотынхны дунд ихээхэн дэмжлэг авч, нийгмийн сүлжээнд ч маш их хандалттай байсны зэрэгцээ Буриадын олон зочид гийчид бас, хотын төвөөр жагсаж, хувцас, дуу, бүжиг, хэл соёлоо дэлгэн үзүүлж байгаа манай үндэстний өнгөлөг жагсаалыг бахдан үзэж байлаа. Буриад улсын Соёлын яам ч дээлтэй флэшмоб хийхийг дэмжиж байгаа бөгөөд бусад үндэстний төлөөлөгчид ч бас Буриадын драмын эрдмийн театрын санаачилгыг дэмжиж, Оросын өдрийн баярт өөр өөрсдийн үндэсний хувцастай хүрэлцэн ирнэ. Хувцас гэдэг соёлын нэг хэсэг билээ. Хэрвээ хүмүүс өөрсдийн үндэсний хувцастай явна гэвэл энэ нь уламжлал амьд хэвээр, соёл заншлаа гээгээгүйнн тэмдэг болно”,- гэж Буриадын Соёлын сайд Соёлма Дагаеа дүгнэн ярив.
В сюжете: Бурятиядэгэл. флешмобнациональная одежда