Улаан-Уд хот Го даамны нийслэл болно. ВИДЕО
7 дугаар сарын 14-нөөс 29-ний хооронд Улаан-Үд хотод чуулах Бүх Оросын Го-даамчдын XXVII конгресст бүх шилдэг даамчид оролцоно.
7 дугаар сарын 14-нөөс 29 -нд Улаан-Уд хотод Бүх Оросын Го-даамны XXVII конгрессийг ОХУ-ын Го даамны холбоо зохион байгуулна. Энэ онд хоёр үе шаттай болох тус конгрессын эхний "Байкал" үе шат Улаан-Үдэд болох бол, хоёрдахь үе шат - Москвад болно.
Улаан-Уд хотод Оросын аварга шалгаруулах шалгаруулах тэмцээний (эрэгтэйчүүд, ганцаарчилсан тэмцээн) эхний хэсэг, Хятадын Ерөнхий консулын цомын тэмцээн болно. Тэмцээнд оросын шилдэг го-даамчид болох Европын олон удаагийн аваргууд болон Киргизстан, Монгол, Хятадаас олон улсын тоглогчид оролцоно.
Оросын аварга шалгаруулах тэмцээнд тус Холбооны шилдгүүд мөн оролцоно:
Илья Шикшин – 4 дүгээр дантай мэргэжлийн тоглогч, Оросын спортын мастер, Москвагийн Го-даамны Холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Европын го-даасны 8 удаагийн аварга, Оросын 11 удаагийн аварга;
Наталья Ковалева – 5-р дантай тоглогч. Гол амжилтууд: Оросын спортын гавьяат мастер, Европын эмэгтэйчүүдийн 5 удаагийн аварга, хос тоглолтын Европын 8-удаагийн аварга, Оросын эмэгтэйчүүдийн 10-удаагийн аварга, хос тоглолтын Оросын 9 удаагийн аварга;
Александр Динерштейн — мэргэжлийн го-тоглогч- 7 дан EGF, 3 мэргэжлийн 3 дугаар дан (Солонгост хүртсэн) [1], спортын гавьяат мастер (2004), Оросын гроссмейстер (2003), Европын 7 удаагийн аварга, Оросын 4 удаагийн аварга (2010, 2011, 2012, 2019), Оросын цомын гурван удаагийн эзэн (2007, 2012, 2019), өөр бусад олон тэмцээнд амжилттай оролцогч;
Вячеслав Каймин — спортын мастер (2015), Москвагийн аварга шалгаруулах тэмцээний аварга, олон удаагийн шагналт, 16-20 настнуудын Оросын болон Европын аварга, Оросын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль (2020), хүрэл медаль (2018), Москвагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн дүнгээр Оросын аварга (2018), Европын аваргын тэмцээний багийн мөнгөн медаль (2019);
Антон Черных — Бүх Оросын болон Европын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн шагналтан, ялагч.
Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр «Полиметалл» компани, албан ёсны түнш компаниар “Снежный Барс” болон Буриадад Озерный уулын баяжуулах компани барьж байгаа «Озерное» компани ажиллана.
6+