Халхын голын баатруудын дурсгалд зориулсан олон улсын морин аялал "Курган-Улаанбаатар" -аяллын 100 дахь өдөр
Казакуудын морин аяллын маршрут монголын хилд дөхсөн, одоогоор Буриадын Бүгд найрамдах улсын уул нуруудыг давж явна
Халх голын ялалтын ойд зориулсан дурсгалын морин аялал хийж байгаа- Уралын казак Сергей Попов, Рустем Жига, Юрий Лысенко нарыг бид дагасаар байна.
Казакуудын морин аяллын маршрут монголын хилд дөхсөн, одоогоор Буриадын Бүгд найрамдах улсын уул нуруудыг давж явна.
"Морин аяллынхаа 100 дахь өдрийг бид Орос, Монголын далбаа мандуулан уулын даваа даван тэмдэглэж байна. Энд замын хамгийн хүнд бэрх хэсэг таарлаа", - гэж энэхүү эх оронч ажиллагаанд оролцогч Сергей Попов ярив.
Энд сануулахад, Оросын казакууд тус "Найрамдлын аялал"-аа 2024 оны 4 дүгээр сард Курган хотоос эхэлсэн тухай asiarussia.ru эх сурвалжид тулгуурлаж мэдээлэв. Тэд аяллаа Халх голд байгуулсан зөвлөлтийн Улаан арми болон монголын армийн ялалтын 85-жилийн ойд зориулжээ.
Төлөвлөгөөний дагуу, морин аяллын маршрут орос, монголын 4 мянган км зам туулах бөгөөд дурсгалын үйл ажиллагааны хаалт наймдугаар сарын сүүлээр болж, аялагч казакууд Улаанбаатарын Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцоно.
Наймдугаар сарын 25-нд (барагцаалбал) Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д "Найрамдлын аялалд" оролцогчидтой уулзалт болж, хүссэн хүн бүр түүхэн үйл ажиллагаанд оролцогчидтой биечлэн хөөрөлдөж, сонирхсон асуултаа тавьж болох юм.
В сюжете: Халхин-ГолБурятияМонголияконный поход