Тувад «Сарлаг, сарлагчдын баяр болно
Тус баяр энэ жил анх удаа олон улсын хэмжээнд зохиогдоно.
Бүгд Найрамдах Тува Ард Улс ЗХУ-д нэгдсэний 80 жил, ОХУ болон Тувагийн Бүгд Найрамдах Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, Тува улсын Хөдөлмөрийн баатар, Тува ард түмний бахархал Ооржак Ошку-Саар Аракчааевнагийн 80 насны ойд зориулсан олон улсын оролцоотой бүс хоорондын “Сарлаг сарлагчдын баяр” 2024 оны 8-р сарын 8-9-нд Мугур-Аксы тосгонд болно.
Энэ жил тус баяр анх удаа олон улсын хэмжээнд болох гэж байна.
Тувагийн тэргүүн 1 сая 300 мянган рублийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Онол-практикийн бага хурал, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар мөн төлөвлөжээ. Сарлагчдын жагсаал, сарлагийн уралдаан, цагаан идээ, махан бүтээгдэхүүн бэлтгэх сургалтууд явагдана. Мөн үндэсний “Хүреш” бөхийн барилдаан, цагаан идээ, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хурдан морины уралдаан, сурын харваа хөтөлбөрт багтжээ.
0+