Тувагийн тэргүүн “Хандгайт” боомтыг сэргээн засварлах үйл явцыг шалгав
“Хандгайт” боомтын олон талт горимоор ажиллагаанд оруулах нь Тувагаар дамжиж Монгол болон Хятад руу тээврийн коридор бий болгоход голлох хүчин зүйл болох юм.
Тувагийн тэргүүн Монгол улстай залгаа хилийн “Хандгайт” боомтыг сэргээн засварлах үйл явцыг шалгажээ. Тус боомтыг олон талт горимоор ажиллагаанд оруулах дэд бүтцийг бий болгож байгаа юм. Блокон загварчлалт барилгын угсралт хэдийн дуусаж, капитал барилгын объектуудыг босгож байна. Усан хангамжийн болон ус зайлуулах системүүдийн бэлэн байдал өндөр түвшинд хангагджээ.
“Эхэн шатны ажлуудыг яаравчлан дуусгах үүднээс шийдэх шаардлагатай асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийг салбаруудын удирдлагууд болон гэрээт гүйцэтгэгчидтэй газар дээр нь хэлэлцлээ. Дараагийн шатанд бид ариун цэвэр, халдваргүйтлийн цэг бий болгож, зорчигчдод зориулсан барилгыг шинэчлэх шаардлагатай юм”, - гэж Тувагийн бүгд найрамдар улсын тэргүүн мэдээлэв.
«Хандгайт» боомтыг олон горимын үйл ажиллагаанд оруулах нь Тувагаар дамжиж Монгол болон Хятад улс руу тээврийн коридор бий болгох гол хүчин зүйл юм. Тува болон Сибирьт үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвтэй байгаа тус төслийг холбооны түвшинд дэмжиж байна. Мөн хятадын болон монголын түншүүдийн зүгээс сонирхож байгаа юм байна.