Буриадад бөмбөгөр байшингийн иж бүрдэл үйлдвэрлэж эхэлнэ
Буриадын засгийн газар болон «Купольные технологии» компани хамтран ажиллах хэлэлцээр байгуулав.
Есдүгээр сарын 3-6-нд Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Буриадын засгийн газар болон «Купольные технологии» компани хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Буриадын тэргүүн Алексей Цыденов болон «Купольные технологии» компанийн ерөнхий захирал Вячеслав Федосеев нар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
«Купольные технологии» компани тус бүгд найрамдах улсын нутагт төрөл бүрийн зориулалттай бөмбөгөр байшингийн иж бүрдлийг жилдээ 200 гаруйг үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна. Төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэмжээ – 250 сая рубль бол, төсөл хэрэгжих баримжаа хугацаа нь 2029 он хүртэл юм байна.
«Купольные технологии» компани нь өөрийн технологиор угсардаг байшингийн металл-полимер хавтангууд үйлдвэрлэх үндсэн үйлдвэрлэл эхэлдэг байна.
Угсардаг бөмбөгөр байшингийн онцлог нь барихад цагт хэмнэлттэй, хурдан, дулаанд тэсвэртай, байгальд ээлтэй, бүтээц нь бат бэх байдал юм.
Боловсруулалтын технологи нь стандарт бүтээц хэсгүүдийг ашиглах замаар бөмбөгөр болон нуман хэлбэрийн байгууламжийг хамгийн богино хугацаанд барих боломж бүхий архитектур-бүтээцийн цогц юм. Бүтээц хэсгүүд нь арматурын хүрээн суулгац бүхий хатуу полиуретан хөөс байдаг.
Тус компани өөрийн технологийг хэд хэдэн давуу талтайг хэлдэг. Дулаан тусгаарлагч сайжруулсан хатуу шахмал хөөсний тусламжтай дулаан хадгалалтыг бүрдүүлсэнээр халаалт болон агааржуулалтын зардлыг 60 хувиар бууруулах боломжтой. Бөмбөгөр байшин нь чийг, гал түймэр зэрэг гадна орчны эрс нөлөөллөөс хамгаалагдсан байдгаас гадна цас болон газар хөдлөлтийг тэсвэрлэх үзүүлэлт хамгийн өндөртэй. Мөн өмхөрч ялзрах болон мөөгөнцөртөх эрсдлээс ангид. Байгууламж нь -80-аас +250 градусын температурыг тэсвэрлэх тул хамгийн эрс тэс цаг уурын нөхцөлд ашиглах боломжтой. Бөмбөгөр байшингийн материал нь байгаль орчинд бүрэн хор хөнөөлгүй. Стандарт бүтээцүүдтэй тул байгууламжийг нэг сарын дотор барьж, түлхүүр хүлээлгэж өгөх боломжийг олгодог.
- Байшинг бараг ганц данхаар халааж болох бөгөөд маш дулаан. Гуч хоногийн дотор барьж түлхүүр хүлээлгэж өгөх үед бүрэн засалтай байшин таны мэдэлд очих болно. Бид жилийн дөрвөн улиралд ажилладаг. Өнгөрсөн онд бид анхны төслөө хэрэгжүүлсэн. Максимиха-д гурван байшин хүлээлгэж өгсөн юм. Хоёр долоо хоногт бид гэрээ байгуулсан боловч сар хагасын дараа бэлэн байшингууд хүлээлгэж өгсөн, - гэж «Купольные технологии» компанийн гүйцэтгэх захирал Александр Мишин ярив.
Бөмбөгөр байгууламжуудыг аялал жуулчлалын зориулалт бүхий зочдын түр байр, жижиглэн худалдааны дэлгүүр эсхүл орон сууц, нийгмийн байгууламж, түүний дотор эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой.
«Купольные технологии» компани энэ онд Улаан-Үд хот хотын Трактовая гудамжны 1 дугаар байшинд (территория АО «Энерготехномаш») нээгдсэн бүс нутгийн үйлдвэрлэлийн төвийн гэрээт болох юм.
Тус аж үйлдвэрийн шинэ төв нь цахилгаан, дулаан хангамж, ус хангамж болон ус сувгийн гээд инженерийн байгууламжийн бүх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан юм. Буриадын аж үйлдвэрийн парктай ижил үйл ажиллагаатай тус төвд ажилладаг үйлдвэрлэгчдийн түрээсийн төлбөрийг мөн адил бүгд найрамдах улсын төсвөөс татаасаар олгодог юм.
В сюжете: Бурятиястроительстводомкупольные домаВЭФ