Уран сайхны музейд “Гэсэр туулийн өв” үзэсгэлэн нээгдэнэ
Энэ нь Үндэсний музей, уран бичлэгийн «ТИТЭМ-Арт» студи, «Буряад соел» бүсийн олон нийтийн байгууллага болон «Хэб-Хаб» креатив үйлдвэрлэлийн төвийн хамтарсан төсөл юм.
Энэ есдүгээр сарын 26-наас Ц.С.Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд “Гэсэр туулийн өв” нэртнй олон улсын үзэсгэлэн ажлаа эхэлнэ. Энд Буриадын Үндэсний музейн цуглуулга дахь график урлалын ховор бүтээлүүд болон Буриадын уран бичлэгийн бүтээлүүд, Эрхүү муж, Эрхүү хот болон Санкт-Петербург, Халимаг, Монголын ховор сонин бүтээлүүдийг дэлгэн толилуулна.
Уг төсөл нь туульсийн бүтээлийн уран-дүрслэлийн бүтээлүүдийг дэлгэн харуулах зорилготой. Үг дүрс хоёр нүүдэлчдийн уламжлалт соёлын ертөнцөд газарч болдог билээ. Уран бичлэг, дүрслэх урлаг мөн харилцан бие биеэ нөхөн гүйцээж туульсийн ертөнцөд орсон мэт мэдрэмжийг хөглөх болно. Энд тавигдах бүтээлүүд реализмыг уран сайхны уламжлалд, босоо бичгийн дорнын дэг сургууль, концептуаль урлаг, инсталляци болон перформанскийн орчин цагийн эрэл хайгуултай уялдуулан харуулжээ.
Үзэсгэлэн ажиллах хугацаанд воркшоп, лекц, уран бүтээлийн үдэшлэгүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байна! Дараа дараагийн мэдээллийг музейн сайтаас аваарай.
Төлбөр:
Том хүн– 280 руб.
Өндөр настан– 220 руб.
Оюутан, сурагчид – 140 руб.
Энэхүү төслийг Буриадын соёлын яамны дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд тус яам ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан үндэсний хэмжээний “Культура” төсөл зэрэг Холбооны улсын хөтөлбөрүүдэд холбогдох бусад уран бүтээлийн төслийг мөн амжилттай хэрэгжүүлж байгаа болохыг сайд Соёлма Дагаева ярьжээ.
0+