Буриадад ОХУ-ын Дорнод цэргийн тойрог болон Монголын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохиов
Тус арга хэмжээнд баг тус бүр 8 гишүүнтэйгээр 18 тамирчин оролцжээ.
Оросын Дорнод цэргийн тойрог болон Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын дунд Буриадын нийслэл хотноо спортын тэмцээн зохион байгуулжээ. Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлэв.
“Улан-Уд хотноо олон улсын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Дорнод цэргийн тойрог болон Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын хооронд спортын тэмцээнүүд зохиолоо”, - гэж мэдээлэлд дурьджээ.
Энэ арга хэмжээнд баг тус бүр 8 хүнтэйгээр нийт 16 тамирчин оролцжээ.
Тэд үндэсний бөхийн барилдаан, гирийн хоёр төрөлт, гиртэй буухиа төрлүүдээр өрсөлдсөн байна. Тэд мөн стандарт буюу албаны зэвсгээр буудах чадвараар өрсөлджээ. Тэмцээний дараа Монголын зэвсэгт хүчний алба хаагчид хүүхэд залууст зориулж үндэсний бөхийн хичээл сургалт явуулсан байна.
В сюжете: БурятияМонголиявоеннослужащие. армия