Буриадын “Шагайн наадаан”-ыг үндэсний спортын төрөлд багтаав
Буриад улсын Ардын Хурлын долоодугаар чуулганаар парламентын гишүүд “Биеийн тамир, спортын тухай” Хуулинд өөрчлөлт оруулжээ.
Үндэсний «Шагай наадан» тоглоомыг хөгжүүлэх зорилгоор уг баримт бичгийг боловсруулсан байна.
Буриадын үндэсний шагайн тоглоом «Шагай наадаан» 2009 оноос хойш тус бүгд найрамдах улсад идэвхтэй хөгжиж байгаа юм. 2014 онд уг тоглоомыг Буриад улсын соёл-урлагийн арга хэмжээний хөтөлбөрт оруулжээ. Улмаар ард иргэдийн дунд «Шагай наадан» тоглоомыг сонирхох сонирхол ихсэж, тоглогчдын тоо өсөж байгаа нь ажиглагдаж байна. Энэ төрлийн тэмцээнд оролцох тоглогчдын тоо 200 хүртэл болж нэмэгджээ.
Буриадын бүгд найрамдах улсын хуулиар үндэсний спортын төрөлд одоогоор «Бөх барилдаан», үндэсний сур харваа, морины уралдаан, «Шатар», «Сээр хугалах (Һээр шаалган)» зэрэг төрлүүдийг нэмж оруулаад байна. Түүхэн талаасаа буриадын үндэсний наадмууд нь ихэвчлэн биеийн хүчин тулгуурлан өрсөлддөг учир эрчүүдэд төвлөрсөн шинжтэй байдаг. Харин «Шагайн наадаан» нь өнөөдрийн байдлаар, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд зэрэг буриадын хамгийн өргөн дэлгэрсэн үндэсний наадам болжээ. «Шагайн наадан» -ыг тус Бүгд найрамдах улсын бараг бүх цэцэрлэг, сургуульд тоглож байна. Буриад үндэсний «Шагай наадан» тоглоомоор зөвхөн уламжлалаа өвлөн үргэлжлүүлэх төдийгүй биеийн тамираа хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, басхүү боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалд ихээхэн нөөц боломж бий болгох давуу талтай юм.
Парламентын салбар хорооны дарга Виталий Лыгденовын тэмдэглэн хэлснээр, энэ ардын наадмыг үндэсний спорт болгон хөгжүүлсэнээр цаашдаа энэ төрлийг хөгжүүлж, өвлөн хадгалж, тоглогчдын урамшуулан дэмжих ач холбогдолтой байна.