Зөвлөлт-Монголын цэргийн Халхын голд байгуулсан ялалтын талаар монголын сурагчдад ярив
Монголын нийслэлийн хэд хэдэн сургуулийн сурагчид түүхийн клубын хуралд оролцжээ.
Монгол улсын нийслэлийн хэд хэдэн сургуулийн сурагчид Бүгд найрамдах Монгол Ард Улсын нутагт халдан түрэмгийлсэн японы булаан эзлэгчдийг Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан ялалтад зориулсан түүхийн клубын хуралд оролцсон байна.
"Япончуудын эзлэн авсан хятадын хотууддаа үйлдсэн харгислалын талаар фото презентаци бэлтгэсэн. Би өөрөө харахаас нүд халтирмаар олон зураг байгаа учраас би та бүхэнд япон цэргүүдийн үйлдсэн аллага, харгислалын талаарх баримтуудыг бүгдийг үзүүлэхгүй", - гэж түүхийн клубын тэргүүн сурагчдад хэлэв.
Улаанбаатар дахь Русский Дом-ын дэргэдэх Түүхийн клубын удирдагч, түүхийн шинжлэх ухааны доктор Даваажавын Баяртогтох 1939 оноос өмнө БНМАУ-ын Халх голоос зүүн нутаг руу өдөөн хатгалга үйлдэж эхэлсэн Японы эрх баригчдын түрэмгий гадаад бодлогын шалтгааныг тайлбарлахаас эхлэв. Зөвлөлтийн цэргүүд харин, 1936 онд байгуулагдсан харилцан туслах гэрээний дагуу Монгол улсын нутагт байршсан байжээ. Тэрчлэн хямралын эхэн үед японы цэргийн хүч, Георгий Жуковын удирдсан зөвлөлт-монголын цэргүүдээс тооны хувьд хол давуу байсан гэдэг. Алдарт жанжны нэрийг монголын сурагч хүүхдүүд сайн мэддэг нь түүний нэрээр нэрлэгдсэн талбайн хажууд Георгий Жуковын хилийн чанад дахь цорын ганц музей ажилладагтай холбоотой.
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсух 2023 оны 10 сард Бээжинд болсон хлёр талын уулзадтын үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Халхын голын ялалтын 85 жилийн ойн хамтарсан ялалтын ойд урьсныг Даваажавын Баяртогтох түүхч хурлын төгсгөлд сануулав.
В сюжете: РоссияМонголияХалхин-Гол