Монгол улс вируст гепатит өвчний эмчилгээнд хэрэглэдэг оросын эмүүдийг татвараас чөлөөлнө
Вируст гепатит өвчнийг эмчлэх зориулалттай оросын “булевиртид” хэмээх эмийг Монгол улс гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болжээ.
Монгол Улсын парламент буюу Улсын Их Хурлын хэвлэлийн албанаас энэ тухай мэдээллээ. “Монгол улс элэгний D вирусын халдвараас үүдэлтэй үрэвсэлд хэрэглэдэг эмүүдийг ОХУ болон АНУ-аас импортлохоор шийдвэрлэж байна. Парламент оросын булевиртид бэлдмэлийг импортын гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батална” гэж парламентын хэвлэлийн алба мэдээлжээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оросын ижил зиндааны сайд Михаил Мурашкотой Буриадын Бүгд найрамдах улсад элэгний D вирусын эмчилгээнд хамрагдах иргэдийн зардлыг улсын төсвөөс гаргуулах талаар тохиролцсон талаар тус улсын ЭМЯ мөн өмнө нь мэдээлж байсан юм.
Улаан-Үд хотод ийм эмчилгээ хийлгэх зардал сард 165-175 мянган рубль байдаг. Гэвч энэ өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь тэтгэвэрт гарсан өндөр настнууд байдаг учир энэ үнийн дүнг 135 мянган рубль болтол бууруулах асуудлаар талууд хэлэлцээ хийж байгаа юм.