Орос-Монголын яармаг 5 дугаар сарын 2-ноос 5-нд Улаан-Үд хотод болно
Арга хэмжээний хүрээнд бизнес хоорондын уулзалт хэлэлцээнүүд явагдахаас гадна хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд байгуулж, бас мастер-класс сургалтууд болно.
Орос-Монголын уламжлалт төрөл бүрийн барааны үзэсгэлэн яармаг Улаан-Үд хотын биеийн тамир-спортын цогцолборт болно. Үзэсгэлэнд оролцогч монголын 60 гаруй компани оролцож ноос, ноолуур, арьс шир, малгай, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, боловсролын үйлчилгээ болон бусад олон шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх юм.
Харин Буриадаас оролцох 40 гаруй компанийн павильоноос хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байна.
Мөн энд Буриадын ардын урчуудын бүтээлийн дээжээс бүрдсэн “Буриадын гар урчууд” үзэсгэлэн гарах юм.
Энэ үзэсгэлэнгийн хүрээнд ажил хэргийн хүрээнийхэн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрүүд байгуулж, сургалтууд зохиогдох юм.
Арга хэмжээг зохион байгуулагчид нь:
Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газар, Монгол улстай харилцах асуудал эрхэлсэн сайд, Буриадын Аж үйлдвэр, худалдааны яам, Буриадын Үйлдвэрлэлийг дэмжих "Мой бизнес" төвийн дэмжлэгтэйгээр «БАЙКАЛ ЭКСПО» үзэсгэлэнгийн компани
Фото: egov-buryatia.ru
В сюжете: РоссияМонголия. ярмарка