Буриад хэлээр бүтээсэн «Алун Гоо» уран сайхны киноны нээлт Агинское-д болов
Буриад хэлээр бүтээсэн “Алун Гоо” нэрт шинэ уран сайхны киноны нээлт тавдугаар сарын 11-нд тус хотын «Амар сайн» кино концертын танхимд болжээ.
Энэ үеэр, буриад монголын ард түмний түүхээс сэдэвлэсэн хөгжимт драмын энэ өвөрмөц бүтээлийг үзэгчдэд анх удаа толилуулав. Алун гоо-гийн дүрийг «Амар сайн» театрын захирал Оюна Дарижапова, Добу мэргэний дүрийг Мунко Цыбенов бүтээжээ.
«АЛУН ГОО» уран сайхны кино нь «Амар сайн» театр болон Монголын «Идуганинтертаймент» кино компанийн хамтарсан төсөл юм. Киноны нээлтийн ёслолд Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, кино найруулагч, кино жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван, Буриадын нэрт сэтгүүлч, орчуулагч Николай Шабаев нар оролцов. «Амар сайн» театрын захирал Оюна Дарижапова энэ үеэр, киног амжилттай нээн үзүүлж буй театрын хамт олон, үзэгчид болон найруулагчид талархлаа илэрхийлжээ.
«Энэ бол манай анхны кино бүтээл бөгөөд дэлгэцийн бүтээл туурвих туршилт гэж хэлж болно. Монгол анд нөхөд болон тойргийнхоо засаг захиргааны дэмжлэгтэйгээр энэ төслийг хэрэгжүүлж чадсандаа маш их баяртай байна. Манай кино үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэж найдаж байна”, - гэж Оюна Дарижапова ярилаа.
Фото: aginskoe.75.ru
Источник: aginskoe.75.ru
В сюжете: ЗабайкальеЗабайкальский крайфильмкинопремьераАлан гооАгинскоебурятский язык