Москвад “Цаг үе, эрин зуунууд” түүхийг сэргээн харуулах томоохон наадам эхлэв
Фестивале «Цаг үе, эрин зуунууд” нэртэй тус наадамд Бүгд найрамдах Халимаг улсын үндэсний сурын Холбооны гишүүд оролцож байна.
Тал нутгаас хүрэлцэн очсон тус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийт 8 хүн багтжээ.
Халимагийн оролцогчид нүүдэлчдийн ахуйг үзүүлэх бөгөөд үүний тулд халимаг сүйх тэрэг, морьдыг аваачсан байна. Мөн хүссэн хүмүүст үндэсний сур харвах аргыг зааж сургах ажээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, наадмын зочид гийчид түүхийн гүнд нэвтэрч, улиран одсон эрин зуунуудад хүн ард хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байсан ахуй соёлтой танилцах боломжтой байна.
«Цаг үе, эрин зуунууд» хэмээх түүхийг сэргээн амьдруулах энэ наадам Москва хотын төв болон зах хязгаарын 54 байршилд явагдана.
Энэ жил тус баяр Оросын ялалтуудын түүхийн сэдэвт зориулагджээ. Энэ хүрээнд цаг хугацааны сонирхолтой аяллууд хийх боломжтой олон арга хэмжээ нэг дор зохиогдох юм. Оросын болон гадны 1000 гаруй түүх сэргээн бүтээгчид найман паркийн дэвсгэр газарт Нэгдүгээр Александрын ялалт байгуулсан тулаанууд, Ладога нуурын дэргэдэх тулаан, оросын домогт аялагчдын алдар гавьяа, Речь Посполита руу хийсэн аян дайн бусад түүхэн үйл явдлыг сэргээн харуулна.
Жил бүр энэ өргөн хүрээтэй төсөлд түүхч эрдэмтэд, реконструкторууд, ардын урлаачид, аяллын хөтөч нар, цуглуулагчид, хөгжимчид, жүжигчинд оролцдог уламжлалтай.
Наадам зургадугаар сарын 12-ноос 16-ныг дуустал үргэлжилнэ. Тус арга хэмжээний зочид гийчдийг Вернадский Проспект районы Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн нэрэмжит паркт болох халимаг үндэсний сурын хичээл сургалтад урьж байна.
0+.
В сюжете: фестивальреконструкцияКалмыкия