Монгол угсаатнууд цагаан туульчтай салах ёс хийж байна
Монгол угсаатны дунд “Цагаан Бадарчин” нэрээр танигдсан Константин Куксин удаан хугацаанд хүнд өвчинтэй тэмцсэний эцэст хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
2003 онд Константин Куксин Нүүдэлчний соёлын музей байгуулж, үзмэр цуглуулах зорилгоор Монгол улсад аялж байжээ.2005 онд мөн музейн үзмэр цуглуулахаар Киргизд ажиллаж байв. Тэрээр киргизийн агуу баатруудын түүх, манасчи буюу тууль хайлах үзэгдлийг судалж байжээ. 2006 оны өвөл Ямал нутгаар аялж, цаачдын отогт амьдарч, ханты өрх гэр бүлд хүлээн зөвшөөрөгджээ. Мөн Монголын баруун хязгаар болон Хятадын баруун нутагт аж төрдөг казах угсаатнуудын соёлыг судалсан юм. 2007 онд Ямалд ажиллах үедээ музейн үзмэр цуглуулахаас гадна ханты угсаатны яруу найрагч Евдокия Серасховагийн шүлгүүдийг орчуулж хэвлэлд бэлтгэж байв. Тэрээр ненецийн бөө шүтлэгт дагаар орсоноор ариун шүтээн уул усанд хүрэх, ненецийн бөөгийн нэр хүртэх эрхтэй болж байв. Киргиз дэх ажлуудынхаа материалд тулгуурлаж “Жанек баатрын мөрөөр” хэмээх номыг орос, киргиз хэлээр хэвлэх эхийг бэлтгэж байжээ. 2009 оноос Чукотка, Хойд Африкийн орнууд, түүний дотор Ливид идэвхтэй ажиллаж байв. Мөн Умард хязгаарт нүүдэлчин угсаатнуудын сургууль байгуулах төсөлд идэвхийлэн оролцож байжээ.
Константин Куксин нь «Размышления пилигрима», «Точки на карте», «Мои караваны», «Аргиш слов», «Путь Бодхисаттвы» зэрэг номын зохиогч юм. Мөн «Как я стал оленеводом…» номыг хэвлэлд өгөх ажил хийгдэж байна.
Тэрээр «Россия» радиостанцын «Кочевники» (“Нүүдэлчид”) нэвтрүүлгийн хөтлөгч байв.
Константин Куксин бурхны шашны «Три драгоценности» (“Гурван эрдэнэ”) олон нийтийн байгууллагын гишүүн, “Монголын анд нөхдийн нийгэмлэг” –ийн удирдах зөвлөлийн гишүүн, Оросын Газар зүйн нийгэмлэгийн гишүүн, Зохиолчдын эвлэлийн гишүүн байсан юм.
Константинтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа зургадугаар сарын 21-нд дараах хаягт байрлах Косма болон Дамианы сүмд 11:00 цагт болно.
Хаяг: Москва, Столешников пер., д. 2.
В сюжете: МонголияРоссияКонстантин Куксин