Путин Орос болон БНАСАУ-ын харилцааны үндсийг ярьжээ
ОХУ болон БНАСАУ-ын харилцаа өнөөдөр хөгжих сайн үндэс суурь нь өмнө үеийнхний гавьяа гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ярьжээ.
Тэрээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хэлэлцээ хийх үеэрээ ийн ярьсан байна.
“Манай өмнөх үеийнхний гавьяа нь өнөөгийн бидний харилцааны хөгжлийн сайн үндэс суурь юм” , - гэж ерөнхийлөгч хэлжээ.
Орос-Солонгосын найрамдал хатуу ширүүн сорилт шалгуурын нөхцөлд бэхжин тогтсон болохыг Путин ярьжээ. Тэрээр 1945 онд зөвлөлтийн цэргүүд японы булаан эзлэгчдээс Солонгосыг чөлөөлөхийн төлөө солонгосын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан тухай эргэн сануулсан байна. “Манай нисгэгчид 1950-1953 оны Чөлөөлөх дайны явцад хэдэн арван мянган байлдааны нислэг үйлдсэн юм. Өнөөдөр ч бид Солонгосыг чөлөөлөгчдийн хөшөөнд цэцэг өргөх хөтөлбөртэй санагдаж байна”, - гэж Путин нэмж ярьжээ.