"Камаз-мастер" багаас "Торгоны зам" раллид таван экипаж гарна
Олон улсын ралли-марафон долдугаар сарын 5-15-нд Орос болон Монголын нутагт болно.
"Камаз-мастер"-ийн зүгээс "Торгоны зам" раллид уралдуулах таван экипажийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Олон улсын ралли-марафон долдугаар сарын 5-15-нд Орос болон Монголын нутагт болох юм. Ралли Томск хотоос гараанд гарч, Улаанбаатарт барианд орно.
Ачааны машины төрөлд Эдуард Николаев, Дмитрий Сотников, Андрей Каргинов, Богдан Каримов болон Сергей Куприянов нараар ахлуулсан “Камаз-Мастер”-ийн экипажууд оролцоно. Раллид оролцох хоёр автомашин тусгай полигонд явагдсан туршилтын жолоодлогод тэнцсэнийг “Камаз-мастер” багийн удирдагч, нисгэгч, “Дакар”-ын таван удаагийн ялагч Эдуард Николаев сэтгүүлчдэд мэдээллээ.
“Одоо дахиад хоёр машин энэ туршилтад орно. Угсралтаас гарсан автомашинуудыг тусгай зориулалтын хиймэл саад тотгорууд дээр шалгадаг туршин шалгах “Вираж” полигон дээр энэ хоёр машины зүйл сайн ажиллаж байгаа эсэхийг туршин шалгах юм. Үүний дараа үндсэн полигон руу гарна”, - гэж Николаев мэдээллээ. Маргааш бас нэг машины үзлэг явагдана гэж тэр ярьсан юм.
"Үндсэндээ бүх автомашин энэ туршин шалгалтыг давах боловч энэ нь бүрэн бэлэн байдлыг илтгэхгүй. Бид дахиад Казань орчим дахь тусгай зам дээр туршин үзлэг явуулах бөгөөд энэ нь “Торгоны зам”-д гарахын өмнөх ерөнхий бэлтгэл болох юм. “Торгоны зам”-д харин бид тус бүрийн экипажийн хамтаар замын зургийн дагуу явах болно”, - гэж тэрээр нэмж ярив.
Ралли нийт 11 үе шатаас бүрдэх бөгөөд энэ явцдаа уралдаанд оролцогчид 5200 гаруй км зам туулна. Үүнээс гадна уралдаан марафоны шаттай, энэ шатанд экипажууд засварчдын тусламж авах хориотой. Тамирчид техникээ засвар үйлчилгээгээ бие даан гүйцэтгэх учиртай байна.
В сюжете: Монголия. Россияраллиралли Шелковый путь