S7 компани энэ онд багтаан Улаанбаатар руу нислэгтэй болохоор төлөвлөж байна
Нислэгийг Embraer онгоцоор гүйцэтгэнэ.
S7 Airlines компани Новосибирск хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хооронд нислэг үйлдэх боломжийг судалж байна. Энэ ажлыг 2024 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Сибирийн олон улсын тээврийн форумын үеэр S7 компаниудын группын стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Александр Сергеев мэдэгдэв.
Сергеев “Бид Улаанбаатар руу нислэг үйлдэх талаар судалж байна. Он дуусахаас өмнө энэ асуудлыг шийднэ гэж найдаж байна”, - гэж Сергеев ярьжээ.
Тэрээр Монголын нийслэл рүү нислэгийг Эмбраер онгоцоор хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Сибирь, Монголын хоорондын нислэгт хамгийн тохиромжтой, гэвч тус компанийн одоо байгаа загваруудад “их хөрөнгө оруулалт татахгүйгээр” техникийн сайжруулалт хийх шаардлагатай. Техникийн асуудлуудыг шийдвэрлэсний дараа эдгээр онгоцоор олон улсын нислэг үйлдэх боломжтой болно гэж тэрээр нэмж тодотголоо.
Тэрчлэн S7 нисэх компани Новосибирск, Астана (Казахстан) хоорондох нислэгт эргэн орох сонирхолтой байгааг тус нисэх компанийн төлөөлөгч мөн мэдээлжээ.