Олон улсын "Россия" үзэсгэлэн-форум дээр буриадын үндэсний хөгжмийн зэмсгүүдийн талаар танилцуулжээ. ВИДЕО
ВДНХ дахь № 75 павильонд байрлаж буй Буриадын үзэсгэлэнгийн талбайд энэ сарын 16-нд ятга, морин хуур хөгжим тоглох сургалт танилцуулжээ.
Гусиноозерскийн Н. Б. Дамирановагийн нэрэмжит хүүхдийн урлагийн сургуулийн багш Арюна Джабаева и Сойжина Раднаева нар хичээлийг удирдан явуулав.
– Энэ үзэсгэлэнд ажиллах бидэнд тун сонирхолтой байна. Зочид маш их байна. Маш олон үндэстэн ястны, янз бүрийн насны, олон янзын хүмүүс ирж байгаа нь энэ үзэсгэлэнгийн нэн хүчирхэг, нэгтгэгч хүч, бас сэтгэл татам тал нь юм. Манай үндэсний урлаг зочдын сонирхлыг ихэд татаж, манай хичээлүүдэд ч их дуртайяа хамрагдаж байна, - гэж Гусиноозерскийн Н.Б. Дамирановагийн нэрэмжит Хүүхдийн урлагийн сургуулийн захирал Н. Б. Инесса Амарзаяа тэмдэглэн хэлэв.
4 дүгээр сарын 16-наас 21-ний өдрүүдэд болж байгаа Бурхны шашны долоо хоногийн хүрээнд энэ удаагийн мастер-класс анхных байжээ.