Монголд яагаад Буриадын жимс жимсгэнэд дуртай байдаг вэ
Монгол-Оросын үзэсгэлэн яармаг дээр Буриадын “Жэмэс Бурятии” ХНН жимсний зутан, чанамал зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Компанийн Ерөнхий захирал Елена Науменкогийн ярьснаар, тэдний бүтээгдэхүүн бүгд Монголд өндөр эрэлттэй байдаг байгалийн бүтээгдэхүүнүүд ажээ. Эднийх бөөрөлзгөнө, цангис, хад, аньс, чацаргана гээд олны сайн мэддэг бүх жимсээр үйлдвэрлэл явуулдаг. Хушны самар нь мөн өндөр борлуулалттай байдаг байна.
Улаан-Үд хотын ойролцоох Дээд Березовка дахь компанийн цехэд үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүнийг Монгол улсад анх удаа авчирч байгаа нь энэ биш бөгөөд эрэлт гүйлгээ ч сайтай байдаг байна.
-Би Монголд гуравдахиа ирж байна. Экспортын чиглэлээр ажиллах хүсэлтэй байдаг тул монгол түншүүдтэй хамтран ажиллахдаа таатай байх болно. Хил гаалийн тодорхой хязгаарлалт бий. Гэхдээ хүсэл байхад энэ бүхнийг шийдвэрлэх боломжтой,- гэж тэрээр ярив.
Елена Ивановна үзэсгэлэн-яармагийг зохион байгуулж байгаа Буриадын экспортыг дэмжих төвийн ажлыг өндрөөр үнэлж, талархлаа илэрхийлж байлаа.
Харин хувиараа үйлдвэрлэл эрхлэгч Баярова Саяна Сандановна харин, дээрх нэр дурьдсан жимснүүдийг шинэхнээр нь авчирчээ. Тэдний компани энэ үзэсгэлэнд Экспортыг дэмжих төвийн урилгаар анх удаа оролцож байна. Тус хувиараа эрхлэх аж ахуй мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон жимс нийлүүлэлтээр дагнан ажилладаг байна.
-Бид олон нийлүүлэгчидтэй ажилладаг. Тухайлбал, энд Кыргызстанаас ирсэн гүзээлзгэнэ байна. Бид тэдгээрийг хэр гүйлгээтэй байхыг харахаар туршилтын журмаар авчирсан юм. Үзэсгэлэнгийн зочдод маш их таалагдаж, бүгд амт, үнэрийг нь сайшааж байгааг харж байна. Хэдэн сарын дараа манай Байкалын гүзээлзгэнэ гарахаар бас нааш авч ирэхээр төлөвлөж байна. Тэрчлэн бид бөөрөлзгөнө болон бусад Монголд эрэлттэй бүх жимс жимсгэнийг авчрахаар төлөвлөж байна, - гэж Саяна Сандановна ярьж байна.
Энэ үзэсгэлэн-яармагийг “Жижиг дунд үйлдвэрлэл ба хувиараа аж ахуй эрхлэгчдийг дэмжих” болон “Олон улсын хоршоо ба экспорт” гэсэн үндэсний хэмжээний төслүүдийн хүрээнд зохион байгуулж байна.
Улаанбаатарын гудамжууд удахгүй Буриадад үйлдвэрлэгдсэн хүүхдийн тоглоомын талбайнуудтай бий болно.