Евразийн эдийн засгийн комисс, Монгол улсын ЕАЭЗХ-д хөл тавих гарааны цэг болоход бэлэн байна
“Монгол улс болон ЕАЭЗХ-ны орнуудын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хөгжлийн хэтийн төлөв” сэдэвт бага хуралд оролцогчид хамтын ажиллагааны хэтийн чиглэлүүдийг хэлэлцлээ.
Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК) Монгол улс болон Евразийн эдийн засгийн Холбооны (ЕАЭЗХ) орнууд хоорондын хамтын ажиллагааны гарааны цэг болоход бэлэн байна. ЕАЭЗК-ийн аж үйлдвэрийн бодлогын хэлтсийн захирал Николай Кушнарев “Монгол улс болон ЕАЭЗХ-ны орнуудын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хөгжлийн хэтийн төлөв” бага хурал дээр энэ тухай мэдээллээ.
“ЕАЭЗК Монгол улс болон ЕАЭЗХ-ны орнууд хоорондын хамтын ажиллагааны гарааны цэг болоход бэлэн байна. Тус комисс анх удаа үндэсний хэмжээнийхээс давсан эрх мэдэлтэй болсон бөгөөд улс орнууд хооронд хоршин хамтрах болон технологийн платформ хөгжүүлэхэд энэ онд 200 сая ам.доллар хуваарилагдах бол, ирэх онд 400 сая ам.доллар болон 2 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөж байна”, -гэж Кушнарев ярилаа.
Бага хуралд оролцогчид ЕАЭЗХ болон Монгол улсын хамтын ажиллагааны хэтийн чиглэлүүдийг хэлэлцлээ. Эдгээр орнуудын хоорондын худалдаа эрчимтэй хөгжиж байна. Зөвхөн сүүлийн найман жилд бараа эргэлт хоёр дахин гарнаар өсжээ.
Бага хурлыг ОХУ-ын засгийн газрын дэд дарга Алексей Оверчукийн даалгасны дагуу Монгол дахь Россотрудничество-гийн төлөөлөгчийн газарт ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Улс ардын аж ахуй төрийн албаны академийн Эдийн засгийн хавсарга судалгааны хүрээлэнгийн (Ерөнхийлөгчийн академи) хамтран зохион байгуулалттайгаар болсон юм. ЕАЭЗК-той харилцах боломжийг Ерөнхийлөгчийн академийн эрх зүй, үндэсний аюулгүй байдлын хүрээлэнгээс хангаж өгчээ.