ӨВӨР МОНГОЛД ЭРТНИЙ НОМ СУДРУУДЫГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ОРУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН САН БҮХИЙ ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ
Мэргэжилтнүүд эртний монголын 11 мянга шахам ном, 1,163 сая түүхэн баримтыг дүрсжүүлж тоон хэлбэрт шилжүүлсэн байна.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах районд Хятадын хойд нутгийн (Өвөрмонгол) ахуй соёлын талаар бичигдсэн эртний ном судруудыг цахимд шилжүүлсэн мэдээллийн платформ ажиллаж эхэлжээ. Энэ нь эртний ном, бичиг туурвилуудыг хадгалж хамгаалах, ашиглах, өвлөн уламжлуулах, хөгжүүлэх ажилд чухал ач холбогдолтой ажил болсон байна.
Өвөр Монголын Их Сургууль болон Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны Академи хамтарч энэ платформ цахим номын сан нь Монголын эртний 11291 боть ном судар, 1 сая 163 мянган ширхэг эртний баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлж, эртний утга зохиолын дурсгалаар төрөлжсөн 240 мянган танин мэдэхүйн график /knowledge graph/ багтаажээ.
Энэхүү платформ нь угсаатны эртний ном судруудын цогц менежментийн систем, олон хэлээрх эртний номуудын эхийг тайлж унших, эртний номуудыг бүрэн текстээр хайх, агуулгаар нь автоматаар таньж, засварлах, ангилж төрөлжүүлэх зэрэг долоон системийг нэгтгэснээрээ баримт боловсруулах ажлын үр дүн, гүйцэтгэлийг илүү сайжруулж, эртний ном судрын хайлт, шинжилгээ судалгаанд техникийн асар их дэмжлэг үзүүлэх болно” гэж Өвөр Монголын их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Фэй Лун тэмдэглэн хэлсэн байна.
Хятадын Инженерийн академийн академич Ньюма Таши энэ тухайд, орчин үеийн технологиуд болон уламжлалт соёлын өвийн хамгааллыг сайтар холбон нэгтгэсэн энэ платформ соёлын өвийн тоон хамгааллын салбарт том дэвшил боллоо гэж ярьжээ.