Лавров Монгол улсыг ШХАБ-д элсэх дараагийн нэр дэвшигч орон хэмээв
Энэ байгууллагын үйл ажиллагааны орон зайд Монгол улс “органик байдлаар зохицож байна” гэж Лавров хэлжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсыг ШХАБ-д элсэх дараагийн нэр дэвшигч орон хэмээн нэрлэлээ. Тэрээр энэ сарын 21-нд ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны төгсгөлд энэ тухай мэдэгдэв.
“ШХАБ-д элсэхээр нэр дэвших дараагийн улс нь чухамхүү Монголын тал байх нь илт байна гэж бид БНХАУ болон бусад түнш орнуудын хамт үзэж байна”,- гэж сайд ярьжээ.
Монгол улс энэ байгууллагын үйл ажиллагааны орон зайд “органик байдлаар зохицож байна” гэж Лавров хэлэв.
ШХАБ-ын бүх гишүүн улс санал нэгтэйгээр дэмжиж байгааг Лавров цохон тэмдэглээд, энэ байгууллагад оролцогч орнууд Монгол улсыг ийм шийдвэр гаргахад дөхөм үзүүлэх чиглэлд хөрш орнуудыг ахиулна гэдгийг нэмж дурьджээ.
ШХАБ одоогийн байдлаар, есөн гишүүнтэй. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 7-р сард Иран улс энэ байгууллагад элссэн. Энэ онд ШХАБ-ыг Казахстан улс даргалж байна.
В сюжете: РоссияМонголияСергей ЛавровШОС